ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж үг хэлээгүй гэв

O.Admin
2 цагийн өмнө

Өчигдөр нэр бүхий хэвлэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын даргад хандаж хэлсэн үг гэх ноцтой мэдээлэл тарсан. Үүнийг тодруулж хэлбэл "Боль, болихгүй бол чамд хэрэг үүсгэнэ" гэж Ерөнхийлөгчийн зүгээс УИХ даргад хандаж хэлсэн мэт агуулгатай мэдээлэл нийтлэгдсэн билээ.

Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл гэдгийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мөн мэдэгдэв. Тус мэдэгдэлд "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсаар дамжуулан яригдаагүй зүйлийг ярьсан болгож, хэлээгүй зүйлийг хэлсэн мэт мэдээ нийтлэлүүд ихээр гарч байна гэж няцаажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ч тэр УИХ-ын даргад хандаж тийм үг огт хэлээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Дашрамд дурдахад гуравдагч, дөрөвдөгч этгээдүүд цахим орчинд мэдээллийг хөөсрүүлж, эв нэгдлийг алдагдуулах үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгааг анхаарна уу" хэмээжээ.