ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МАК групп нярайн ховор өвчнийг эмчлэх тоног төхөөрөмжийг хандиваар авч, бэлэглэнэ

O.Admin
3 цагийн өмнө

Монгол Улсад анх удаа нярайн үед тохиолдож болох ховор болон амь насанд аюултай эмгэгийг эрт үед нь илрүүлэх оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх гэж байгаа аж. Тодруулбал, МАК групп нийгмийн сайн сайхны тулд энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа юм байна.

Энэ талаар тус группын Гүйцэтгэх захирал Нямтайширын Цэлмүүн "Бидний хамтын зорилго бодит амжилт болон биеллээ. Хандивлагч, түншүүдийн дэмжлэгээр анхны зорилт болох 1.7 тэрбум төгрөгөөс давж, нийт 2.5 тэрбум төгрөгийг цуглууллаа.

Энэ хөрөнгөөр Монгол Улсад анх удаа "Tandem Mass Spectrometry" оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бөгөөд уг төхөөрөмж нь нярайн үед тохиолдож болох ховор ба амь насанд аюултай эмгэгийг эрт үед нь илрүүлэх боломжийг бүрдүүлдэг. Та бүхний дэмжлэгээр уг хөтөлбөрийг улсын хэмжээнд тэлж, 21 аймгаас шинжилгээний сорьц цуглуулах нөхцөл бүрдэж байна. Ингэснээр Монголын хүүхэд бүр эрүүл амьдралын эхлэлтэй болох боломжтой боллоо. Хамтдаа Монголын ирээдүйг бүтээж буй та бүхэнд талархал илэрхийлье" хэмээжээ.