ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнгөрөгч долоо хоногт 10 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

O.Admin
7 цагийн өмнө

Хичээлийн шинэ жил эхлээд ердөө есхөн хоног өнгөрч байгаа ч хүүхдүүд зам тээврийн осолд өртсөн харамсалтай тохиолдол нэмэгдэж байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Тодруулбал, өнгөрөгч долоо хоногт гэхэд л 7-16 насны 10 хүүхэд явган хүний гарцаар гарч байхдаа автомашинд мөргүүлсэн бол тэдний хоёр нь гарцгүй газраар гарч байхдаа мөргүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ. 

Мөн Баянзүрх дүүрэгт цахилгаан дугуйгаар хичээлдээ хүргүүлж байсан долоон настай хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн тохиолдол бүртгэгдэв.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн аюулгүй сургуульд нь хүргэх, сургуулийн орчмын “School police” нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдээ харгалзах хүнгүй хичээл сургуульд нь явуулахгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлага үүсээд байна.