ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нутаг нэгтнээ гадаадад биеийг нь үнэлүүлж байсан этгээдийг баривчлан авчирлаа

O.Admin
11 цагийн өмнө

Монгол иргэдээ гадаад улсад аваачиж, бэлгийн мөлжлөгт өртүүлсэн гэх гэмт хэрэгт Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг гадаадаас шилжүүлэн авчирлаа. 

Тодруулбал, интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Н”-г Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад шилжүүлэн авчрах тусгай ажиллагааг Эрүүгийн цагдаагийн албаны болон Интерполын Үндэсний төв товчооны алба хаагчид энэ оны наймдугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэж, Монгол Улсад авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.