ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зарим аймгуудад уруйн үер бууж болзошгүй гэлээ

O.Admin
11 цагийн өмнө

Наймдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Туул гол Лүн сум, Улз гол Эрээнцав боомт орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-25 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Улз гол Дашбалбар, Чулуунхороот сум орчимд үерийн түвшинг 10-20 см даван үерлэж байна.

Мөн баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орох тул дээрх бүс нутгаар дайран өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн үед орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер бууж болзошгүй тул ард иргэд, айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.