ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Umoney" картаа урьдчилан цэнэглэхийг зөвлөлөө

O.Admin
12 цагийн өмнө

Нийслэлийн нэгдсэн дата төвд нийслэлийн байгууллагуудын серверүүдийг төвлөрүүлж байгаатай холбогдуулан "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн дата төвийг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын Дата төв рүү нүүлгэн шилжүүлэхээр болсон байна.

Үүнтэй холбоотойгоор 2025 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 19.00 цагаас эхлэн хэсэг хугацаанд мобайл цэнэглэлт буюу HiPay, Toki, Tara, SocialPay аппликэйшн болон CU-ийн салбаруудаар автобусны "Umoney" картыг цэнэглэлт хийх боломжгүй болох талаар "Улаанбаатар смарт карт" ХХК мэдээллээ.

Иймд зорчигч та бүхнийг "Umoney" картаа урьдчилан цэнэглэхийг зөвлөж байна.