Нийслэл Улаанбаатар хотын автозамуудын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр ба удаан зогсох дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулж байна.
Гудамж замын хяналт шалгалтаар 715 тээврийн хэрэгслийг шалгаж, 389 жолоочид арга хэмжээ авч, 55 тээврийн хэрэгслийг ачиж шилжүүлэн, зорчих хэсгийг чөлөөлжээ.
Иргэд та бүхнийг тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоолд байршуулах, бусдын хөдөлгөөнд саад болохгүй байхыг зөвлөж байна.