ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Туул голд живсэн хүүгийн цогцсыг найм хоногийн дараа олов

O.Admin
10 цагийн өмнө

Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд хүүхэд “Туул” голд живсэн гэсэн дуудлагыг энэ сарын 12-ны 16:28 цагт Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн Б /11 настай, эрэгтэй/-г уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

Улмаар, 187 удаагийн шумбалт хийж, цогцсыг Сонсголонгийн гүүрнээс баруун зүгт 13 км зайд “Улаан худаг” гэдэг газраас өчигдөр /2025.08.18/ 17:07 цагт олж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.