ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Насанд хүрээгүй хүүхдүүд бүлэглэн дээрмийн хэрэг үйлджээ

O.Admin
10 цагийн өмнө

Өнгөрөгч долдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд “дээрэмдүүлчихлээ” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн ажээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, тус гэмт хэргийг 15–17 насны гурван хүүхэд бүлэглэн үйлдсэнийг тогтоосон бөгөөд тухайн гурван этгээд хохирогчийн биенд хутга тулган гар утас, эд зүйл болон гадуур хувцсыг нь дээрэмдээд зугтсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд уг гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүд байх тул эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдүүддээ тавих анхаарлаа нэмэгдүүлж, хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.