“Шарилжгүй Баянгол дүүрэг” аяны хүрээнд энэ сарын 06-ны өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт 34 хорооны иргэдийн бүлгийн 66 ажилтан, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан 7 байгууллагын 134 ажилтан тусгай зориулалтын багаж хэрэгсэлтэйгээр хөл газрын ургамал тайрах, танах, шарилж түүх, цэвэрлэх ажлыг эхлүүллээ.
Мөн цэвэрлэгээний явцад гарсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэж байгаа бөгөөд “Шарилжгүй Баянгол дүүрэг” аян энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.