ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Чинзориг гэгчийг үргэлжлүүлэн цагдан хорих саналаа Прокурорт хүргүүлсэн

O.Admin
8 цагийн өмнө

Холимог тулааны тамирчин, ШШГЕГ-ын ажилтан Г.Чинзориг гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт танхайрч, машин дээрээ гарч шээхээс гадна, авто гражинд архи ууж байх үедээ найзыгаа онц хэрцгийгээр зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсан. Тэгвэл тус этгээдийг цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих шийдвэрээ Прокурорын байгууллагад хүргүүлсэн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг “Энэ сарын 26-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд машин дээрээ гарч бие засаж буй ёсзүйгүй үйлдэл хийж буй мөн бусдын биед халдаж буй бичлэг нийтлэгдсэн. Тухайн хэргийг үйлдэгч этгээдэд цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн, цагдан сэргийлэх арга хэмжээг аваад явж байна. Хэрэг бүртгэл үүссэн.

Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийн талаар бүрэн бодит ажиллагаа давхар хийгдэнэ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдээс хэргийн сэдэл санааны асуудлаар шалгаж эхэлнэ. 48 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Үргэлжлүүлэн хорих асуудлаар саналаа Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа. Сэжигтэн этгээд хууль хяналтын байгууллагад ажилладаг эсвэл тамирчин байлаа гээд өөр зүйл анги үйлчлэхгүй. Хэрэг үйлдсэн нь нотлогдвол зохих ёсны хариуцлагаа хүлээгээд явна. Хохирогчийн биед учруулсан гэмтлийг тогтоох, хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоогоод явж байна” гэв.