ОХУ-ын Буриад улсын Төмөр замын дүүргийн дарга Н.Н.Попов тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Баянгол дүүрэгт ажиллалаа.
Зочдыг дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумъяабаатар болон холбогдох албаныхан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр дүүрэг боловсрол, эрүүл мэнд, хот нийтийн аж ахуйн чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэх талаар санал солилцож улмаар Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Мөн энэ үеэр Буриад улсын Төмөр замын дүүргийн дарга Н.Н.Попов тэргүүтэй төлөөлөгчид дүүргийн ИТХ болон ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.