ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхэллээ

O.Admin
4 цагийн өмнө

Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар өөрийн бүрдүүлэх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ Удирдах зөвлөлд болон МАН-ын бүлэгт танилцуулсны дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөв. Улмаар, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танхимын бүтцээ оруулж ирлээ. Түүний хувьд АН-аас бусад парламентад суудалтай намуудад хамтарч ажиллах санал хүргүүлсэн бөгөөд энэ дагуу ХҮН-д хоёр, “Үндэсний эвсэл”-д нэг, ИЗНН-д нэг сайдын суудал өгөхөөр тохироо хийгээд байсан ч Үндэсний эвсэл энэхүү хамтарлаас татгалзсан бололтой. Шадар сайдад яригдаж байсан Н.Номтойбаярын нэр хасагдаж, оронд нь С.Амарсайханыг улираан ажиллуулахаар танилцуулж эхэллээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулж буй нэр дэвшигчид, 

1.ИЗНН-ын дарга Б.Батбаатар- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

2.ХҮН-ын дарга Т.Доржханд Монгол Улсын эдийн засгийн асуудал хариуцсан Шадар сайд /улирсан/

3.П.Наранбаяр- Боловсролын сайд /улирсан/

4.С.Амарсайхан- Монгол Улсын онцгой байдлын асуудал эрхэлсэн Шадар сайд /улирсан/

5.С.Бямбацогт- ЗГХЭГ-ын дарга /улирсан/

6.Б.Батцэцэг-Гадаад харилцааны сайд /улирсан/

7.Н.Учрал- Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд /улирсан/

8.Б.Жавхлан-Сангийн сайд /улирсан/

9.Ж.Энхбаяр- Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд /улирсан/

10.Б.Дэлгэрсайхан- Зам тээвэр, хөгжлийн сайд /улирсан/

11.Б.Чойжилсүрэн-Эрчим хүчний сайд /улирсан/

12.Д.Батлут-Батлан хамгаалахын сайд

13.Ч.Ундрам-Соёл спорт, залуучуудын сайд 

14.Э.Батшугар-Цахим хөгжил, харилцаа холбооны сайд

15.Л.Мөнхбаатар-Хуульзүй, дотоод хэргийн сайд

16.Э.Бат-Амгалан- Барилга, хот байгуулалтын сайд

17.Ж.Чинбүрэн-Эрүүл мэндийн сайд 

18.Т.Аубакир-Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 

19.Г.Дамдинням- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар ажиллуулахаар тус, тус танилцуулав. Тэгвэл хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан АН-ын бүлэг санал, дүгнэлтээ танилцуулж байна.