ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал нь зардал бус хөрөнгө оруулалт юм

O.Admin
4 цагийн өмнө

ХАБЭМ-ийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн эхний үйл ажиллагаа болох төвийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах “Ахисан түвшний эрсдэлийн үнэлгээ, аюулын хяналт, Европын холбооны сайн туршлага” сэдэвт сургалт эхэллээ.

Сургалтыг Испани Улсын Хөдөлмөр, нийгмийн эдийн засгийн яамны Хөдөлмөрийн хяналтын байцаагч Ирэнэ Кабаллеро Домингес, Бүгд Найрамдах Чех Улсын Хөдөлмөр, нийгмийн харилцааны яамны Хяналт шалгалт, хөдөлмөрийн аюулгүй байдлын газрын дарга Люси Киселова нарын мэргэжлийн экспертүүд удирдан явуулж байна.

Европын холбооноос Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх стратегийн хүрээг долоон жил тутам тодорхойлж, Үндэсний нэгдсэн удирдамж гаргадаг ба түүнийг бусад орнууд өөрийн хууль эрх зүйн зохицуулалттай уялдуулан хэрэгжүүлдэг байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ХАБЭМ-ийн асуудалд зарцуулж буй хөрөнгийг зардал бус хөрөнгө оруулалт гэж үзэн ажилтны аюулгүй байдал, эдийн засгийн үр нөлөөтэй байдал, хөрөнгө оруулалтын өгөөж зэргийг харгалзан үздэг байна.

Мэргэжлээс шалтгаалсан өвчин, осол гэмтлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал нь Европын холбооны хэмжээнд жил бүр нийт ДНБ-ийн 3.3 хувьтай тэнцдэг байна. Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг чухалчилж, өргөн цар хүрээтэй хэрэгжүүлдэг байна.ХАБЭМ-д зарцуулсан нэг евро нь ажил олгогчид хоёр еврогийн өгөөж өгдөг гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх төсөл нь Европын холбооны Socieux+ хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр нэг жилийн хугацаанд хэрэгжих юм.