ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Юнеско"-ийн суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд элсэх хүсэлтээ Баянгол дүүрэг өгчээ

O.Admin
6 цагийн өмнө

Баянгол дүүрэг ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг 2022 оноос эхлүүлсэн.Тэгвэл өнөөдөр ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын Боловсролын төсөл хариуцсан зөвлөх Ислам М Шахидул, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Урангаа нарыг Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр ЮНЕСКО-ийн “Суралцагч хотуудын дэлхийн сүлжээ”-ний зохицуулах багт дүүргийн ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын дэлхийн сүлжээ (GNLC)-нд гишүүнээр элсэх хүсэлтийг албан ёсоор өгсөн аж.

Ингэснээр тус дүүрэг “Насан туршийн боловсрол-Тогтвортой хөгжил” уриан дор бүх насны иргэдэд зориулсан сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.

Мөн GNLC-д гишүүнээр элссэнээр дүүрэгтээ олон улсын сайн туршлагыг нутагшуулах, харилцан суралцах, хамтран ажиллах зэрэг боломжийг нэмэгдүүлж буйгаас гадна бид өөрсдийн хэрэгжүүлж буй сайн туршлагаа дэлхий дахинд түгээх, түншлэл хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж, нөхцөл бүрдэх юм.