ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх боломжтой цэцэрлэг, сургуулийн барилгатай танилцлаа

O.Admin
21 цагийн өмнө

2025-2026 оны хичээлийн жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр НЗДТГ-аас ажиллаж байна.

Ялангуяа шинэ суурьшлын бүс, сургууль, цэцэрлэг цөөхөн байршлуудад энэ үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тодруулбал, долоон байршилд санхүүгийн түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэх хэлцлийг зарлаж, хоёр иргэн, дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагаас санал хүлээн авсан.

Өнөөдөр нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон холбогдох албаныхан тэдгээр санал ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгууламжтай танилцлаа.