Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүрэн хориглох хуулийг санаачилж, УИХ баталлсан билээ. Нийгэм, эдийн засагт учруулсан хор хохирол асар их буюу жилд 500 сая ам.доллар гадагш урсаж, өр, инфляци, донтолт, амиа хорлолт, ажилгүйдэл нэмэгдэхээс гадна гэр бүл салалт, хүүхдийн оролцоо, амьдрал сүйдэх эрсдэл өндөр байгааг анхаарч тус хуулийн төслийг боловсруулан батлуулсан билээ.
Шинэ хуулиар дараах зохицуулалтыг хийжээ
-Агент, зохион байгуулагчдад эрүүгийн хариуцлага
-Сурталчилсан, уриалсан этгээдэд зөрчлийн хариуцлага
- Монгол Улсаас цахим мөрийтэй тоглоомд хандах эрхийг хаана
-VPN ашигласан ч хуулийн хариуцлага хүлээнэ
-Мөнгө угаалт, хөрөнгө гадагшлах урсгалыг зогсооно
- Иргэдийг эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ
Анхааруулга: Энэхүү хууль нь зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөгдөх бөгөөд Цахим мөрийтэй тоглоомыг сурталчлах, зохион байгуулах, зуучлах, дэмжих зэрэг аливаа хэлбэр хууль зөрчсөн үйлдэл болохыг сануулж байна!