ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтуурсан үедээ нэг ойтой охиныг мэсээр хөнөөсөн 61 настай эрэгтэйд 14 жилийн ял оноожээ

O.Admin
1 өдрийн өмнө

Өнгөрөгч хоёрдугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт 61 настай эрэгтэй П нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг ойтой охиныг мэсээр хөнөөсөн аймшигт хэрэг гарсан билээ. 

Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сумд амьдардаг 61 настай иргэн П нь согтуудаа нэг настай эмэгтэй хүүхдийн аминд халдсан нь тогтоогдсон бөгөөд хэргийг Төв аймгийн Заамар сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст шалгасан билээ.

Тэгвэл иргэн П-д Эрүүгийн хуулийн 10.1-3 дахь хэсэгт заасан “Бага насны хүүхдийг хөнөөсөн” гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэв.  Улмаар, иргэн Л.Пүрэвсүрэнд 14 жилийн хорих ял оноожээ.