“Сумён-Орчин” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбат, БНСУ-ын Хөрөнгө оруулагч Юн Сандук нар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөртэй танилцаж, хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
Тус компанийн тухайд Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг даган бий болох “Аэро сити Зуунмод”-ын тохижилтын төслийг хэрэгжүүлэхээр “Санамж бичиг” байгуулаад байгаа аж. Мөн Төв аймаг, Сэргэлэн сумыг холбосон замын бүтээн байгуулалт гээд хөрөнгө оруулалтын ажлуудаа эхлээд байгаа гэв.
“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас хөрөнгө оруулагч нартай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа онцлоод, дахин төлөвлөлтийн төслүүдээ танилцууллаа.