ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эхнэрээ хэрцгийгээр зодсон залууг гадуур шалгаж эхэлжээ

O.Admin
4 цагийн өмнө

Цахим орчинд нэгэн залуу шөнө эхнэрээ гудамжинд хэрцгийгээр зодож, хашлага давуулан түлхэж, тархи руу нь удаа дараалан өшиглөж байгаа бичлэг цацагдсан билээ.

Бичлэгийг хажуу талын байрнаас нэгэн иргэн хийж “Иймэрхүү хүчирхийллийг хэрхэвч тэвчиж болохгүй. Арай хэтэрхий юм. Хажууд нь хараад зогсож буй залуу ч тусалсангүй. Цагдаа дуудсан” хэмээн сошиал орчинд оруулсан билээ.

Тэгвэл эхнэрээ зодсон гэх залууг цагдаагийн байгууллагаас олж илрүүлсэн бөгөөд хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Одоогоор хүчирхийлэгч этгээдийг цагдан хориогүй бөгөөд гадуур шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө. Хэрэг энэ сарын 4-5-нд шилжих шөнө болжээ. Мөн найз бүсгүйг нь эмчийн үзлэгт оруулж, гэмтлийн зэргийг тогтоож байгаа аж.