ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдээ цоожилж явсны улмаас таван настай хүү 15 давхраас унаж амиа алджээ

O.Admin
16 цагийн өмнө

Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын 05-ны өдрийн 19.14 цагийн орчимд "Хүүхэд унаж нас барсан" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид очиход таван настай Д гэх хүүг аав нь гаднаас нь түгжиж гарсны дараа хүү 15 давхраас унаж амиа алдсан нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн хүүхэдтэй холбоотой дараагийн нэг хэрэг нь дээрмийн гэмт хэрэг байсан бөгөөд гэртээ унтаж байсан хүүгийн гэрийнх нь тооноор гадны иргэн нэвтэрч хоолойг нь боож хүч хэрэглэн гар утсыг нь дээрэмдсэн хэрэг бүртгэгджээ. 

Урин дулаан цаг ирж хүмүүсийн хараа хяналт суларсан ийм цаг үед эцэг эхчүүд та бүхэн дор бүрнээ хяналттай байж, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулна уу.