ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энх-Амгалан: Хүүхдийн зуслангуудыг эргэж сэргээнэ

O.Admin
15 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан.  Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцуулав. Ингэснээр хүүхдийн асуудлаар албан даалгавар гаргаж, аравдугаар сард дүгнэхээр шийдвэрлэжээ. Тэгвэл танилцуулгатай холбогдуулан дараах шийдвэрүүд нийгмийн болон боловсролын салбарт гарсан байна. 

-Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг  арвижуулах саналаа бэлтгэж дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх. Ингэхдээ “И Монголиа” систем болон бусад байдлаар жил жилийн төсвийг юунд, хэрхэн зарцуулах талаар санал авах. Өнөө жил “Хүүхдийн төлөө сан”-д байгаа 25 тэрбумыг юунд зарцуулах талаар иргэдээс санал авна.

-Дотуур байранд хүүхдийг аюулгүй байлгах чиглэлээр шийдвэр гаргаж, дотуур байрыг бүрэн камержуулах

-Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн бие даасан байдлыг хангах

-Нийгмийн сүлжээн дэх 16 нас хүртэлх хүүхдийн анхдагч хэрэгцээг зохицуулах хуулийн төслийг Засгийн газарт танилцуулах

-Хүүхдийн ордон байгуулах шийдвэр гаргасан байна. Түүнчлэн, "Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Тухайлбал, ХНХ-ын яамнаас Хүүхдийн зуслангийн нэгдсэн тоон бүртгэл хийсэн бөгөөд ингэснээр маш олон газар хувийн хэвшилд шилжиж, зарим нь томчуудын амралт болсныг эргэж хянаж, газрын асуудлыг төрд буцаан авах асуудлыг шийдвэрлэхээр болсныг Л.Энх-Амгалан сайд онцоллоо.

Үүнээс гадна хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэхээр тус, тус шийдвэрлэсэн байна.