ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

1500 ширхэг байлдааны сум бусдад хууль бусаар худалдан борлуулж байсан этгээдийг саатуулав

O.Admin
6 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 48.012 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 518 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Бүртгэгдсэн хэргийг ангилж үзвэл,

-Бусдын амь насанд халдсан долоо

-Бусдын биед халдсан танхайн хэрэг 175

-Хүний эрх чөлөө, бэлгийн хүчирхийллийн 22 хэрэг зэргээр ангилан үзжээ. Тухайлбал, байлдааны зориулалттай 1500 ширхэг сумыг хууль бусаар олж авч, бусдад борлуулах гэж байсан үйлдлийг шуурхай таслан зогсоож, шүүхэд шилжүүлжээ.

Иргэн Б нь 2024 оны наймдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт хууль бусаар олж авсан сумаа тээвэрлэн бусдад худалдаалах гэж байсан бөгөөд тухайн иргэн нь 2022 онд энэхүү сумыг мөн л хууль бусаар бусдаас олж авч, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрны гражид хадгалж байсан ажээ.

Иргэн Б-д Эрүүгийн хуулийн 20.4.1-ээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Монгол Улсын эрүүгийн хуульд байлдааны зориулалттай галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан, худалдан борлуулсан зэрэг хууль бус үйлдэл гаргавал 5.4 саяас 27 сая хүртэл төгрөгөөр торгох болон 1-5 жил хорих эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял ногдуулдаг аж.