ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонготын даваа чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна

O.Admin
4 цагийн өмнө

Солонготын даваанд 2025 оны тавдугаар сарын 04-ний өдөр их хэмжээний цас орж, мөстөж халтиргаа гулгаа үүссэн тул Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн есөн алба хаагч, хоёр техниктэйгээр ажиллаж тухайн даваанд саатсан 24 автомашин, 96 зорчигчийн аюулгүй байдлыг хангажээ. Мөн Завхан АЗЗА компанийн ажилчид зорчих хэсгийн цасыг хусчээ.

Түүнчлэн Завхан аймгийн Онцгой комиссын 01 дүгээр албанд мэдэгдэлээр Солонготын даваанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан А 0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замыг тавдугаар сарын 04-ний 17:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг гаргаад байгаа юм.

Иргэд та бүхэн цаг агаарын мэдээ мэдээллийг сонсож тухайн чиглэлд хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.