Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.28-05.04/ нийслэлийн есөн дүүрэг, 17 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 44 иргэний аюулгүй байдлыг хангаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 144 нь объектын гал түймэр, 7 нь ой хээрийн гал түймэр, хоёр нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, дөрөв нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.