ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сонгинохайрхан дүүргээс нярай хүүхдийн цогцос олджээ

O.Admin
2025-04-18

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрээр нярайн цогцос олджээ. Иргэдээс ирсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид очиход эхээс мэндлээд 5-6 сар болсон байх магадлалтай нярай хүүхдийн цогцос олдсон аж.

Хэргийг одоо харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хамтарсан баг гэмт хэрэгтнийг олохоор хайж байгаа юм байна.

Энэ тухай цагдаагийн байгууллагаас мэдэгдэхдээ “Гэмт хэргийн шинжтэй учраас сэжигтэн этгээдийг хайж байна. Нярайн цогцост задлан шинжилгээ хийж, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа хэзээ нас барсан, хэдэн сартай байсан зэргийг хэлэх боломжтой” хэмээжээ.