Ноорог.мн сайтын ажилтнуудыг уржигдар буюу /2025.03.17-18/-нд шилжих шөнө саатуулан байцаалт авч улмаар ажлын байр дээрээс нь сонгуультай холбоотой нэвтрүүлэг хийж байсан компьютер, хард диск зэргийг нь битүүмжлэн хураан авсан тухай мэдээллийг өчигдөр мэдээлсэн. Тэгвэл Ноорог.мн сайттай холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл тайлбар хийв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ""Ноорог"-ийн ажилчдын нийт зургаан дансаар 9.3 тэрбум төгрөг цахим мөрийтэй тоглоомоор эргэлдсэн. Би хэлсэн үгэндээ хариуцлага хүлээнэ. өөрөөр хэлбэл, "Ноорог"-ийн залуус дунд 2024 оны есдүгээр сараас хойш "Хүнийг амиа хорлоход хүргэсэн" гэх зүйл ангиар шалгагдаж байгаа хүн ч байгаа. Өнгөрсөн 2024 оны есдүгээр сараас хойш Эрүүгийн хуулийн холбогдох зүйл ангиар шалгагдаж байсан. Энэ бол гэнэт болж байгаа үйл явдал биш. Цагдаагийн байгууллагын мэдээлэл худлаа байвал эрүүгийн хариуцлага хүлээдэг" гэв.