Огноо : | 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр |
Сонгон шалгаруулалтын нэр: | Багануур дүүргийн 1-р хороо, 2,998м2 газар дээр хэрэгжих орон сууцны төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах |
Сонгон шалгаруулалтын дугаар: | ТОСКТӨХХК/202503125 |
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн Багануур дүүрэг, 1-р хороо 2,998м2 хэрэгжүүлэх орон сууцны төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтын санал ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд нь сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ бичгээр ирүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичгийн үнэ 50,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 411016369 тоот дансанд төлснөөр оролцох эрхтэй болно.
Сонгон шалгаруулалтын санал нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Сонгон шалгаруулалтын саналыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагаас өмнө “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байранд битүүмжлэн ирүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтын нээлтийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цаг 40 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхтэй.
Сонирхсон этгээд сонгон шалгаруулалтын баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар ирүүлж болно.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, VI дугаар хороо, Их тойруу 53/3
“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн байр.
Утас: 72887788, 99650931