Төв аймгийн замд гарсан зам тээврийн ноцтой ослын улмаас Баянхонгор аймгаас Улаанбаатар хотыг зорьж байсан түргэн тусламжийн тэрэг Улаанбаатар хотоос Завхан аймгийг зорьж байсан хүн тээврийн том оврын автобустай мөргөлдсөний улмаас ноцтой осол гарч, зургаан хүн амиа алдаж, хоёр хүн ноцтой гэмтсэн осол гарсан билээ.
Тэгвэл уг осолд орсон иргэд нь нэг гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сарын 26-нд Говь-Алтай аймгаас золголтоор явж байсан хүмүүс байсан аж. Тодруулбал, эхнэр нөхөр хоёр дөрвөн хүүхдийн хамт зорчиж явахдаа осолд орж, улмаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад энэ сарын 11-ний өдөр биеийн байдал сайжирсан тул Улаанбаатар хот руу хүргэж өгнө үү гэсэн хүсэлт тавьсны дагуу Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгээс эмч, жолооч гарган тээвэрлэж явах замд дээрх харамсалтай осол болсон гэдгийг eguur.mn сайт мэдээлэв.
Тэгвэл нэг гэр бүлийн зургаан хүнээс үлдэж хоцорсон хүнд гэмтэлтэй ГСҮТ-д хүргэгдэж очсон 14, 7 настай хоёр охидын биеийн байдал харьцангуй сайжирч, долоон настай дүү нь энгийн тасагт шилжиж, 14 настай эгчид шилбэний ясны хугарлын мэс засал хийж байгаа аж. Тэгвэл tsahiur.mn сайт мөн талийгаач нарын цогцсыг ачиж буцаж явсан машин бага хэмжээний осол хийсэн гэх мэдээллийг мөн өглөө.