ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оюутан цэргийн бүртгэл дуусахад дөрөв хоног үлдлээ

O.Admin
2025-03-07

юутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03.01-ны өдрөөс 03.10-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia системээр хүлээн авна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.

Үүнд:

- Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их сургууль, коллежийн 1, 2, 3-р дамжааны оюутан байх;

- Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;

- 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;

- Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг гуравдугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ. Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 болон “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын 75772727 утсаар тодруулна уу!