ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тууралт гарах, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 89016199 дугаарт залгана уу

O.Admin
2025-02-21

Улаанбурханы өвчин дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний гурав дахь тохиолдол лабораториор батлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг тохиолдол нь 2025 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр шөнийн 1 цагт Вьетнамын Хо Ши Мин-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн OM712 онгоцоор ирсэн иргэн байна.

Иймд тус нислэгээр хамт ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 89016199 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд хандан үзлэг шинжилгээнд хамрагдана уу!

Мөн ХӨСҮТ-өөс холбогдсон тохиодолд мэдээллээ үнэн зөв төвөгшөөлгүй өгч хамтран ажиллана уу. Ингэснээр халдварыг цаг алдалгүй тодорхойлж голомтын хариу арга хэмжээг 72 цагийн дотор авч хэрэгжүүлсэнээр халдвар цааш тархахаас сэргийлэх боломжтой болох юм. Өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчний эрсдлээс хамгаалаарай.