Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Я.Бат-Орших, ЕБ-ын 1-р сургуулийн нийгмийн ажилтан Н.Амгаланбаатар, аймгийн хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Саруул, дэд тэргүүн н.Эрхэмбаяр болон сургуулиудын ангийн дарга нарын төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзаж “Увс аймгийн хэмжээнд электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдэж, сурагчид эрүүл мэндээрээ хохирох, хичээл сурлагадаа муудах зэрэг сөрөг үр дагаврууд их гарч байгааг танилцууллаа.
Тиймээс аймгийн хэмжээний 7 сургуулийн багш, ажилчид, 6-12 ангиудын ангийн дарга нар, Улаангом сумын 1-р сургуулийн 6-12-р ангийн 1944 сурагчдын гарын үсгийг цуглуулан аймгийн удирдлагуудад хандаж электрон тамхины хэрэглээг бууруулах, ямар ч хяналтгүйгээр худалдан борлуулдаг байдлыг зогсоох тал дээр арга хэмжээ авч, анхаарч өгөхийг хүслээ.
Засаг даргын зүгээс сурагчдын санал бодлыг асууж ярилцан “аймгийн хэмжээнд 2025.02.01-ны өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар электрон тамхи худалдан борлуулахыг хориглох шийдвэр гаргахаар боллоо.