Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн "Ачит Ихт" ХХК нь хариуцлагатай уул уурхайн кодексийн 2024 оны хэрэгжилтийн өөрийн үнэлгээг хийж гүйцэтгэн тайлангаа ирүүлсэн талаар Уул уурхайн ассоциасаас мэдээллээ.
Тус өөрийн үнэлгээгээр Ачит Ихт ХХК-ийн ХУУ-н кодексийн хэрэгжилт 86 хувьтай гэж үнэлэгдсэн байна.
Хариуцлагатайгаар өөрийн үнэлгээг хийж тайлангаа ирүүлсэн МУУҮА-ийн гишүүн байгууллагадаа цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Үйл ажиллагааны явцад гарсан үл тохирлыг засаж залруулан жил ирэх тусам хэрэгжилтийн үнэлгээг ахиулан үйл ажиллагааг сайжруулахад уг хөтөлбөрийн зорилго оршино.