2024 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр хувийн хэвшил, төрийн байгууллага хамтран зохион байгуулж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "Ability Expo 2024" гуравдахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү экспо арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд эергээр сурталчлан танилцуулах, тэдгээр иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд-рүү чиглэсэн технологийн шийдлүүдийг танилцуулна.
Мөн БЭРХШЭЭЛ БҮХЭН БОЛОМЖ уриа дор үндсэн дөрвөн зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэн, нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх болно.
Үүнд:
- Хөдөлмөр эрхлэлт
- Эрүүл мэнд
- Технологи
- Боловсрол