ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөговь аймаг эрүүл мэндийг дэмжих ажилтан бэлтгэнэ

O.Admin
2024-11-15

Аймгийн ЗДТГ-ын санаачилгаар "Говийн оюу" хөгжлийг дэмжих сангийн санхүүжилтээр Олон нийтийн эрүүл мэндийг дэмжих ажилтан бэлтгэх сургалтыг арваннэгдүгээр сарын 15-наас 27-ныг дуустал бүсчлэн зохион байгуулна.

Олон нийтийн эрүүл мэндийг дэмжих ажилтан нь эрүүл мэндийн байгууллагаас алслагдсан газарт байгаа бага насны хүүхэд, ХБИ, ахмад настантай айл өрхөд хүрч үйлчлэх зорилгоор бэлтгэгдэж байна.

Ингэснээр эрүүл мэндийн байгууллагын хүрч үйлчилж чадахгүй байгаа иргэдэд тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, олон нийтийн эрүүл мэндийн суурь боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.