ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Статистик сургалт зохион байгууллаа

O.Admin
2024-11-14

ХБХХЕГ нь “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023 үр дүнгийн тайланд тусгагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний тоон үзүүлэлт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчид, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл 30 гаруй оролцогчид хамрагдав.

​Сургалтаар дараах асуудлуудыг хэлэлцэн мэдээлэл хүргэж хамтран ажиллаа. Үүнд:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний 2023 оны статистик мэдээлэл

-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023 танилцуулга, хамрагдалт, тэгш боломж

-Хүүхдийн эрүүл мэнд, хооллолт, нөхөн үржихүй

-Боловсрол, хүүхэд хамгаалал, өсвөр насныхны цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэнд, эрүүл аюулгүй орчинд амьдрах