Жил бүрийн 10 дугаар сарын 15-нд "Дэлхийн цагаан таягтны өдөр" буюу Хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг билээ.мГБХНХЯ-ны удирдлагууд “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, Сургалт, Хөгжлийн төв” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.Тус төвд 91 ажиллагсадтайгаас 80 хувь нь харааны бэрхшээлтэй хүмүүс ажиллаж байна.
Энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан үйлдвэрийн ажилтан О.Орхонбаяр, М.Сумьяа Г.Тогтохбаатар О.Оюунбилэг нарыг Жуух бичгээр Ц.Уранчимэг, С.Энхчимэг Ц.Ууганцэцэг Б.Болормаа нарыг Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар тус тус шагнаж урамшууллаа.
Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлтэй уулзаж харилцан санал солилцлоо. Монгол Улсад 12600 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдардаг гэсэн судалгаа байна.