Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Ингэснээр нэг талаас тээврийн хэрэгслээ худалдсан иргэн дээр татвар, торгуулийн өр төлбөр үүсэх эрсдэлтэй байдаг.
Нөгөө талаас тухайн тээврийн хэрэгсэл худалдаж авч байгаа иргэний өмч биш тул аль аль талдаа хохирол дагуулдаг. Иймд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлд идэвхтэй оролцож, хариуцлагатай хандахыг Автотээврийн үндэсний төвөөс уриалж байна. Иргэн та долдугаар сарын 01-ний өдрөөс өмнө өөрийн нэр дээр бүртгэлтэй хуучин тээврийн хэрэгслүүдийг ямар нэг татвар, өр төлбөр төлөхгүйгээр хасалт хийлгэж болох юм байна.
Мөн эзэмшигч тээврийн хэрэгслээ огт ашиглахгүй байгаа бол улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй гэдгийг санууллаа.