ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энх-Амгалан: Багшийг амралтын өдрүүдэд сайн дурын ажилд дайчлахыг бүрэн хориглоё

O.Admin
2022-08-31

Боловсролын сайд Л.Энх-Амгалан 2022 оны хичээлийн жилтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "2022-2023 оны хичээлийн жилийг багш нарын ачааллыг бууруулсан жил болгоно.

Одоогийн тогтолцоогоор багш хүүхдүүдтэйгээ ажиллахдаа биш дээрээс ирж байгаа тайланг бөглөхөд хамаг цагаа зарцуулж байна. Зөвхөн БШУЯ гэхэд 38 маягтаар тайлан авдаг. Дээрээс АТГ, цагдаа, аймгийн боловсролын газар зэрэг 100 давсан тайлан бөглөж байна.

Энэ 38 маягтыг больё гэж байгаа. Багшийг амралтын өдрүүдэд сайн дурын ажилд дайчлахыг бүрэн хориглоё. Гэртээ амраг, өөрсдийгөө хөгжүүлэг. Багш нарын ачааллыг хэдий хэмжээгээр бууруулж чадна төдий хэмжээгээр боловсролын чанарт өөрчлөлт гарна" хэмээжээ.