ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: ЗТХ-ийн сайдын асуудлыг УИХ-аар шийднэ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-08-15

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас цөөн асуултад хариулт авлаа.

 -Засгийн газрын хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдыг томиллоо. Л.Халтар гэж хүнд ямар шалгуур тавьж байгаа вэ. Өмнө нь ажлын хариуцлага алдаж байсан шүү дээ. Шууд томилж байгаа нь хэр зөв шийдвэр вэ?

-Яамны бүрэлдэхүүнд нь хариуцлага тооцсон. Тиймээс газрын даргаас эхлээд Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гээд бүгд чөлөөлөгдсөн. Тэд өөрсдийн саналаар ёс зүйн хариуцлага хүлээсэн. Тэгэхээр яамыг эзэнтэй болгож, ажлыг хэвийн явуулах зорилгоор мэргэжлийн, салбараа мэддэг, туршлагатай хүнийг томилсон дэд сайдаар. Л.Халтар энэ салбартаа ачигчаас эхлээд  30 гаруй ажилласан юм. Төмөр замын салбараас томилсон шалтгаан нь Засгийн газраас энэ салбарт илүү анхааръя  гэсэн утгаар уялдуулж томилсон. Энэ салбарт анхаарах асуудал олон бий.

-Ээлжит бус чуулган хэзээ зарлах вэ. Сайдын асуудлыг хэзээ УИХ-аар хэлэлцэх вэ?

-Сайдын асуудлыг УИХ-аар шийднэ.

-Сайдын асуудлыг хэзээ шийдэх вэ. МАН-аас хэд хэдэн хүний нэрс дуулдаж байгаа?

-Улс төрийн албан тушаалтнуудыг томилдог дэг журмын дагуу МАН Удирдах зөвлөл, бүлэг, УИХ-аар шийднэ.

-ЭМЯ болон БСШУСЯ–ны Төрийн нарийн бичгийн даргын томилгоог хэзээ хийх вэ. Улс төрийн шалтгаанаар үүрэгт ажилд нь томилохгүй байна гэх хэл ам багагүй гараад байна?

-Төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтаар шийднэ.