ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шадар сайд Н.Номтойбаяр гэмтэл гарсан Дарханы ДЦС-д ажиллаж байна

O.Admin
1 цагийн өмнө

Шадар сайд Н.Номтойбаяр Дархан–Уул аймгийн “Дархан дулааны цахилгаан цтанц” ТӨХК-д ажиллаж байна. 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй тус станцад гэмтэл гарч, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Мэргэжлийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хэвийн горимд шилжүүлж байгаа аж.

Тус станц нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60 000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг. Станцын насжилт, ашиглалтын хугацаа урт учраас гэмтэл гарсан гэж урьдчилсан байдлаар үзжээ.

Шадар сайд Н.Номтойбаяр "Мэргэжлийнхний зүгээс Дархан-Уул аймагт шинэ станц зайлшгүй хэрэгтэй гэдгийг хэллээ. Мөн уг гэмтэлтэй холбоотойгоор тоног төхөөрөмжүүдийг яаралтай худалдан авах асуудлыг уламжиллаа" гэв.