Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Иргэний зөвлөлийн нэг гишүүний сул орон тоонд нөхөн нэр дэвшүүлэх ажиллагааг Цагдаагийн албаны тухай хууль, Иргэний зөвлөлийн дүрмийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгууллаа.
Энэ хүрээнд нийт 10 иргэн сул орон тоонд нэр дэвших хүсэлт холбогдох материалын хамт ирүүлж, хуулийн дагуу олон нийтийн санал авах ажиллагааг НИТХ-ын цахим хуудсаар 2026 оны 9 дүгээр сарын 14-нөөс 10 дугаар сарын 14-ний хооронд явуулсан юм.
НИТХ-ын даргын захирамжаар байгуулагдсан сонгон шалгаруулах комисс 10 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, Иргэний зөвлөлийн дүрэмд зааснаар олон нийтээс хамгийн олон санал нэр дэвшигч Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулахаар шийдвэрлэлээ.
