NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Финикс Санс талбайдаа Нью-Орлэйн Паликанс багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхлэлийг Санс гайхалтай хийж эхний үе дуусахд 12 онооны тэргүүлэлтэй байсан бол үндсэн цаг дуусахад тэргүүлэлээ алдалгүй явсаар 97-112 харьцаагаар хожлоо.
Улмаар цувралыг 2-3 болгож Санс тэргүүлж эхэлсэн бол цувралын зургаа дахь тоглолт Паликансын талбайд энэ сарын 29-ны өглөө болно.
Тус тоглолтод Дэвин Бүүкэр гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Майкл Бридж 31 оноогоор багаа тэргүүлсэн бол Крис Пол 22 оноо, 11 дамжуулалт, 3 бөмбөг таслалт, ДиАнтрэй Эйтон 19 оноо, 9 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Брэндон Инграм 22 оноогоор багаа тэргүүлсэн бол СЖ Макколум 21 оноог авчээ.
;
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
- Атланта Хаукс 94-97 Миами Хит /1-4 харьцаагаар Хит цувралыг дуусгасан/
- Минносато Тембэруолвз 109-111 Мемфис Гриззлис /2-3 харьцаагаар Гриззлис тэргүүлж байгаа/
- Нью-Орлэйн Паликанс 97-112 Финикс Санс /2-3 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/