Мемфис Гриззлис баг цувралыг 3-2 болгож тэргүүлж эхэллээ

O.Admin
2022-04-27

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн оргил тоглолт Мемфис Гриззлис талбайдаа Минносато Тембэруолвз багтай цувралын тав дахь тоглолт хийлээ. Тоглолтын эхний хагаст хоёр оноогоор тэргүүлсэн Тембэруолвз гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 11 болгожээ. Гэвч шйидвэрлэх үед тааруухан тоглолтыг үзүүлснээр 109-111 харьцаагаар хожигдлоо.

Улмаар Гриззлис цувралыг 2-3 харьцаагаар тэргүүлж эхэлсэн бол цувралын зургаа дахь тоглолт энэ сарын 29-ны өглөө болно.

Тус тоглолтод Жа Морант 30 оноо, 13 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Десмонд Бэйн 25 оноо, сэлгээнээс Брэндон Кларк 21 оноог авчээ. Эсрэг багаас Карл Энтони Таунс 28 оноо,12 самбараас бөмбөг авсан бол Энтони Эдвард 22 оноогоор тусалжээ.

;

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Атланта Хаукс 94-97 Миами Хит /1-4 харьцаагаар Хит цувралыг дуусгасан/
  • Минносато Тембэруолвз 109-111 Мемфис Гриззлис /2-3 харьцаагаар Гриззлис тэргүүлж байгаа/
  • Нью-Орлэйн Паликанс 97-112 Финикс Санс /2-3 харьцаагаар Санс тэргүүлж байгаа/