Даллас Мавирекс бутниргэж цувралыг тэргүүлж эхэллээ

O.Admin
2022-04-26

NBA-ын талбайд гурван тоглолт боллоо. Даллас Мавирекс талбайдаа Юта Жазз багтай цувралын тав дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс талбайн эзэд тэргүүлж эхэлсэн эхний хагас дуусахад 16 оноогоор тэргүүлсэн бол сүүлийн хагаст тэргүүллээ баталгаажуулж 25 онооны зөрүүгээр буюу 77-102 харьцаагаар хожлоо.

Улмаар хоёр багийн цуврал 2-3 харьцаатай болж Мавирекс тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын зургаа дахь тоглолт энэ сарын 29-ны өглөө болно.

Тус тоглолтод Лука Дончич 33 оноо, 13 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Жэйлон Брансон 24 оноог авчээ. Эсрэг багаас сэлгээнээс Жордан Кларксон 20 оноогоор багаа тэргүүлсэн бол Рүди Гобер 17 оноо, 11 самбар, Донавон Митчел 9 оноог авчээ.

 

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

  • Бостон Селтикс 116-112 Брүүклин Нетс /4-0 харьцаагаар Селтикс цувралыг дуусгасан/
  • Торонто Репторс 103-88 Филадельфи 76 /2-3 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
  • Юта Жазз 77-102 Даллас Мавирекс /2-3 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/