NBA-ын улирлын шилдэгүүдээ тодруулж байгаа билээ. Хамгийн эхний шагналыг Маркус Смарт шилдэг хамгаалагч шагналыг хүртсэн бол шилдэг шинэ тоглогч шагналыг Скоти Барнес хүртсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө MIP буюу амжилт нь ахисан тоглогчийн нэрийг зарлажээ. Тус шагналд Мемфис Гриззлис багийн гол тоглогч Жа Морант тодорсон байна.
Тэрбээр 2020-21 оны улиралд 63 тоглолтод оролцохдоо 19.1 оноо, 4 самбар, 7 дамжуулалтыг дунджилсан бол энэ улиралд буюу 2021-22 оны улиралд 27.4 оноо, 5.7 самбар, 6.7 дамжуулалт болгож ахиулжээ.