NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Дорнод бүсийн хоёроор гарсан Бостон Селтикс талбайдаа долоогоор гарсан Брүүклин Нетс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ. Тус тоглолтын эхний хагасыг 10 оноогоор Нетс тэргүүлж байсан бөгөөд гуравдугаар үед онооны зөрүү тав болж ойртсон юм. Улмаар шийдвэрлэх үед тааруухан тоглосноор 107-114 харьцаагаар хожигдлоо.
Улмаар 0-2 харьцаагаар цувралыг Селтикс тэргүүлж байгаа бол цувралын гурав дахь тоглолт Нетсийн талбайд энэ сарын 24-ний өглөө болно.
Тус тоглолтод Жейлон Браун 22 оноо, Жейсон Тэйтум 19 оноо, 10 дамжуулалт, Ол Хорвард 16, Даниал Тайс 15, Маркус Смарт 12 оноог авч гарааны тоглогчид жигд тоглосон бол сэлгээнээс Грант Уйллиамс 17 оноогоор тусалжээ. Эсрэг багаас Кэвин Дурант 27 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Брус Броун 23 оноо, Сет Көрри 16 оноо, Кайри Ирвинг 10 оноог авчээ.
Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн
- Брүүклин Нетс 107-114 Бостон Селтикс /0-2 харьцаагаар Селтикс тэргүүлж байгаа/
- Филадельфи 76 104-101 Торонто Репторс /0-3 харьцаагаар Сиксерс тэргүүлж байгаа/
- Чикаго Буллз 114 -110 Милоуки Багс /1-1 харьцаагаар тэнцлээ/