ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Сонгдо" эмнэлэгт хэвтэж байсан хоёр иргэний хариу эерэг гарчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-04-14

"Сонгдо" эмнэлэгт хэвтэж байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

"Сонгдо" эмнэлэгт хавдрын эмчилгээ хийлгэж байсан 80 гаруй насны эрэгтэй хүн болон  40 гаруй насны хүнээс хурдавчилсан оношлуулаар коронавирусийн шинжилгээ авахад хоёулаа эерэг гарсан аж.

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар, "80 гаруй насны иргэн нь уушгины үрэвсэлтэй, уушгины бронхиттой хүн байсан тул шинжилгээнд нөлөөлсөн байж болзошгүй. Ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үд явсан юм байна.
Одоо дахин шинжилгээ аваад баталгаажуулна. Сонгдо эмнэлгийг хаагаагүй, зөвхөн нэг өрөөнд л тусгаарласан байна.

Түргэвчилсэн оношлуураар илэрсэн хэдий ч заавал PCR шинжилгээний хариугаар баталгаажуулах ёстой. Маргааш хариу гарна" гэлээ.