Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийж манай улсад коронавирусийн халдвараар 13 шинэ тохиолдол бүртгэгдсэнийг зарлалаа. Ингээд 25 өвчтөн одоогоор байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ, "2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш нэг өвчтөн эдгэрээд ХӨСҮТ-өөс гарлаа. Ингээд 5 хүн эдгэрч, эмнэлгээс гарч байна.
502 хүний шинжилгээ хийгдсэн. Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн хүмүүсээс болон тандалтын зорилгоор хийсэн 19 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр хийсэн шинжилгээнээс коронавирусийн 13 тохиолдол илэрлээ" гэв. Шинээр халдвар бүртгэгдсэн 13 иргэний биеийн байдал тогтвортой бөгөөд 19-53 насны хүмүүс байгаа аж. Манай улсад нийт 30 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм.