ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-03-26

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Истанбул-Улаанбаатарын 221 хүний шинжилгээний хариу гарлаа. Эдгээр иргэд дундаас нэг иргэний шинжилгээний хариу эерэг буюу коронавирус илэрлээ. Тандалтын байдлаар 25 хүнд шинжилгээ хийхэд сөрөг буюу коронавирус илрээгүй байна. Одоогоор ХӨСҮТ-д 184 хүн хяналтад байна. ХӨСҮТ-д өчигдөр нэг сэжигтой тохиолдол ирсэн, шинжилгээ хийж байна. Түүнчлэн хамгаалах хэрэгсэлтэйгээр нийлээд нэг хүнд 800 мянга гаруй төгрөг зарцуулж байгаа. Нэг багт нийт долоон эмчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.